“Хамтарсан баг”-ийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, кейс менежерүүдийг “Сэтгэл зүй зөвлөгөө өгөх арга техникт сургах” сургалтыг 2024 оны 04 дүгээр сарын 22-26-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс 2024 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний 2.4.5 дахь заалтыг хэрэгжүүлэх болон “Гэр бүлийн хөгжлийн жил”-ийн ажлын хүрээнд аймгийн Гэр бүл, хүүхэд, хөгжил хамгааллын газартай хамтран сум, багийн болон сургуулийн нийгмийн ажилтанууд зэрэг 60 оролцогчийг оролцуулан Улаанбаатар хотын “Монгол өрх” сэтгэл зүйн хүрээлэнгийн захирал С.Баасанбатыг урьж тус сургалтыг зохион байгууллаа.
Мөн сургалтын явцад аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс “Хамтарсан баг”-ийн нийгмийн ажилтануудад нэн шаардлагатай гишүүн тус бүрийн оролцоог тодорхой чиглүүлсэн гарын авлагыг тараав. Ингэснээр Баянхонгор аймгийн бүх хамтарсан баг шаардлагатай гарын авлагаар хангагдлаа.
Бусад мэдээнүүд
Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуульд заасан эрх тань зөрчигдсөн тохиолдолд хаана хандах вэ?
Хөдөлмөрийн харилцаан дахь жендэрийн тэгш эрхийн баталгаа
Та эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгтээ хамрагдсан уу?