October 16, 2024

Номундалай цогцолбор сургууль Монгол Улсын баатар Норпилийн Жамбаагийн нэрэмжит “Хилчин” танхимтай боллоо

Хурандаа Л.Алтангэрэл захирагчтай Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, хурандаа М.Батхуягийн нэрэмжит, цэргийн гавьяаны одонт хилийн цэргийн 0166 дугаар анги нь нийгмийн хариуцлагын хүрээнд энэ жил 100 жилийн ойгоо тэмдэглэх гэж буй Баянхонгор аймгийн ерөнхий боловсорлын “Номундалай” цогцолбор сургуульд Монгол Улсын баатар Норпилийн Жамбаагийн нэрэмжит “Хилчин” танхимыг шинээр тохижуулж, хүлээлгэж өглөө.